Өнөөдөр жүдо бөхийн ДАШТ-д Б.Хүдэрчулуун барилдана
Чихэнд чимэгтэй
2025-06-18
Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдөр Монгол улсаас эрэгтэйчүүдийн -100кг жинд Баярцэнгэлийн Хүдэрчулуун барилдана. Тэрбээр өнөөдөр улсаа төлөөлөн ганцаараа барилдах буюу манай улсаас эмэгтэйчүүдийн -78 кг жинд барилдах тамирчин байхгүй. Б.Хүдэрчулуун 2021 оны Ази, Номхон далайн залуучуудын аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан залуу тамирчин юм. Энэ удаагийн ДАШТ маргааш эрэгтэйчүүдийн +100, эмэгтэйчүүдийн +78 кг жингийн барилдаанаар өндөрлөнө. Унгар улс түүхэндээ гурван удаа жүдо бөхийн ДАШТ зохион байгуулж байгаагаас Монголын тамирчид 2017 онд зургаа, 2021 онд хоёр медаль хүртэж байсан бол энэ жил эрэгтэйчүүдийн 60 кг жинд К.Ёолк, эмэгтэйчүүдийн 63 кг жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртээд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.